Өдрийн сонины 4 дүгээр сарын 3-ны дугаарт "ЖДҮ-д нэр холбогдсон 49 гишүүн хэн байв" гарчигтай нийтлэлд "Нүүдэлчин агро ферм" ХХК-д ЖДҮДС-аас зээл олгоход ямар нэгэн байдлаар нөлөөлсөн хэмээгдсэн юм. Энэ талаар М.Энхболд тайлбар хийжээ. Уг тайлбарт "Миний бие УИХ-ын даргаар ажиллаж байх үедээ буюу 2018 оны эхээр иргэд, ААН, байгууллагуудад хандаж сүү цагаан идээний хэрэглээг дэмжих, өргөжүүлэх санаачилга уриалга гаргаж байсан бөгөөд энэ уриалгыг дэмжиж, нийслэлд бүртгэлтэй "Нүүдэлчин агро ферм" ХХК-ийн удирдлага Төв аймгийн Баяндэлгэр суманд 400 үнээний фермийн аж ахуй байгуулж байгаагаа дурдаад хөрөнгө оруулалтад дутагдаж байгаа 1.0 тэрбум төгрөгийг үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогын хөнгөлөлттэй зээлд хамруулах хүсэлт гаргасан юм. Энэ хүсэлтийн дагуу миний бие УИХ-ын 28 дугаар тойргийн гишүүний хувьд "Нүүдэлчин агро ферм" ХХК-д дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар ХХААХҮЯ-ны ЖДҮДС-гийн захирал С.Төгсбилэгт албан тоотоор уламжилсан болно. Ер нь УИХ-ын гишүүнд хандаж тойргийн иргэд сонгогчид, ААН-ээс олон тооны хүсэлт, өргөдөл ирдэг бөгөөд түүнийг нь холбогдох яам, газарт нь уламжилдаг хууль журамтай юм. Энэ дагуу хандсан хэдий ч тэр зээл нь олгогдоогүй юм билээ. Мөн зээл хүссэн дээрх компанид миний ямар нэгэн хамаарал огт байхгүй болно." гэжээ. 
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ