Кёкүшюзан Д.Батбаяр Ц.Раднаа гуайд байрны батламжийг нь гардууллаа

Moderator
2019/04/04

Польшийн Торун хотноо болсон хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-д Монгол Улсын 85 настай иргэн Ц.Раднаа, 81 настай иргэн Т.Цэрэндолгор нар өндөр амжилт үзүүлсэн билээ.

Ц.Раднаа өөрийн насандаа гурван алт, нэг мөнгөн медаль, Т.Цэрэндолгор нэг алт, дөрвөн мөнгөн медальтай эх орондоо ирсэн юм.

Энэхүү амжилтыг нь үнэлж урамшуулан  Кёкүшюзан Д.Батбаяр ахмадын Дэлхийн гурван удаагийн аварга Ц.Раднаад 4 өрөө байр бэлэглэхээр болсон тухай мэдээлэл сошиалаар шуурч байсан. Тэгвэл саяхан дэлхийн рекорд тогтоосон Ц.Раднаа гуайд “Хөрш заан” компанийн хамт олон Ханбогд резиндэнсэ хорооллын хоёр өрөө байрны батламжийг гарлуулан өглөө. 2 өрөө байрыг 4 өрөө байр хэмээн сошиалаар андуурагдан мэдээлэл цацагдсан аж.