УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Цензургүй яриа”-нд орохдоо өөрөөс нь сая ам.доллар нэхсэн цагдаагийн хурандаагийн талаар өгүүлсэн билээ. Хэдийгээр нэр усыг нь хэлээгүй ч, энэ хэрэгт буруутгагдсан хүн нь Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга асан, хурандаа Ц.Батсүх ажээ. Учир нь, Ц.Батсүх хурандаа “Мөнгө нэхсэн хүн гэж нэгдүгээрт намайг хэлж байгаа юм. Хоёрдугаарт энэ бол гүтгэлэг” гэж мэдэгджээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дээрх мэдэгдэлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газарт хандсан байна. Тэрээр энэ талаараа “Тэр нэвтрүүлэг гарсны маргааш АТГ-т хандсан байгаа. Энэ нь намайг яриад байгаа юм аа, үүнийг шалгаад өгөөч ээ гээд өгчихсөн. Намайг ингээд яриад явж байна гэдгийг нь би өмнө нь сонссон юм. Би 17 настайдаа цэрэгт явж хилчин байлдагч болсноосоо хойш төрд өргөсөн шударга ёсны тангарагтаа үнэнчээр явсан. Ингэлээ гээд сайн муу олон юм үзсэн. Унаж босож ч үзлээ, гэхдээ шударга ёсноос урваж үзээгүй. Н.Номтойбаяр ингэж ярьснаар миний хувь хүний нэр хүнд сэвтээд байх юмгүй, намайг таньдаг бүх хүн ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хамт олон маань ийм зүйл хийх хүн биш гэдгийг маань сайн мэднэ. Харин цагдаагийн байгууллагын нэр хүндийг үүгээр унагахаар санаархаж байгаад нь эгдүүцэж байна. Хуулийн байгууллагад олон алдаа дутагдал байгаа, түүнийг нь засч залруулах төрийн бодлого явж байна. Гэхдээ хуулийн байгууллагад төрд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа нь болж бүтэхгүй байгаа хэдээсээ хавьгүй олон байгаа шүү. Цагдаагийн удирдлагад ажиллаж байсан хүн нь ингэсэн гэж гүтгэж байгаагаараа Н.Номтойбаяр цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа олон жирийн албан хаагчийг өөр шигээ заваан харагдуулахын тулд зориуд гүтгэж байгаа юм” гэжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ