Э.Маргад-Эрдэнэ нь 6 настай. Анх 2018 оны 12 сард ядрах нь ихсэж, хүзүүний булчирхай нь томорч эхэлсэн тул эцэг эх нь шинжилгээ өгөхөд бөөрний хорт хавдар хэмээн оношилжээ. Харамсалтай нь эрүүл мэндийн байгууллага буруу оношилж, буруу эмчилгээ хийгдсэнээс болж улам бүр мууджээ. Түүний үнэн зөв онош нь мэдрэлийн эсийн хавдар байсан байна. Энэхүү өвчнийг БНСУ-ын Сөүл хотын Самсунг эмнэлэгт эмчлэх боломжтой гэсэн сайан мэдээ дуулгасан юм. Эмчилгээний зардал нь 400 сая вонн буюу монгол мөнгөөр 1 тэрбум төгрөг болох аж. Тиймээс хүүгийн аав, ээж Маргад-Эрдэнэ Миний эрдэнэ нэртэй хандивын аян зохион байгууаад байгаад юм. Тэгвэл МУГЖ С.Батсүх, бяцхан од Б.Бат-Энэрэл нар "Сэтгэлин залбирлан" тоглолт зохион байгуулж олсон бүх орлогоо Э.Маргад-Эрдэнэ хүүд хандивлахаар болжээ. Хэдийгээр Б.Бат-Энэрэл Өвөр Монголд уран сайхны киноны зураг авалттай байсан хэдий ч үеийн найз Э.Маргад-Эрдэнэд туслахаар бүх ажлаа хойшлуулан эх орондоо ирсэн байна. “Сэтгэлийн залбирлан” тоглолт 2019.04.14-нд болох юм байна. Иймээс Э.Маргад-Эрдэнэ хүүд тусламжийн гараа сунгаж “Сэтгэлин залбирлан” тоглолтыг үзэхийг ний Монголчуудыгаа уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ