УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг санал дүгнэлтээ ҮАБЗ-д хүргүүлээд байсан юм.
Тэгвэл уг санал дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвасэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Дубайн гэрээг цуцлах шаардлагатай” хэмээн дүгнэлтдээ тусгаснаа хэлсэн байна.
Тэрбээр “Ажлын хэсгийн санал дүгнэлтэд найман гишүүн гарын үсэг зураад УИХ-ын даргад албан ёсоор гардуулж өгсөн. УИХ-ын даргаас чиглэл өгөх байх. Үүний дараа Байнгын хороогоор оруулах уу, УИХ-ын чуулганаар оруулах уу, Ажлын хэсгийг өөрчилж, нэмж сайжруулах уу гэдэг нь тодорхой болох байх.
Засаж сайжруулах зүйл нэлээд их байгаа учраас “Оюутолгойн гэрээ”-нд нэлээд өөрчлөлт оруулах ёстой. Ялангуяа, далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах ёстой гэсэн дүгнэлт гарч байгаа.
Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад дотоодынхонтой холбоотой асуудлаар гэрээ хэлэлцээнд өөрчлөлт оруулах, зарим гэрээг хүчингүй болгох асуудал гарах учраас ҮАБЗ-өөс чиглэл авах нь зөв гэж үзсэн тул ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүлсэн.
Гэрээг сайжруулах ёстой гэсэн дүгнэлтэд бүгд Ажлын хэсэг хүрсэн тул Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын гишүүд санал дүгнэлттэй бүрэн танилцаж, няхуур хандаасай.
Мэдээж гадаад, дотоодын шахалт гарах байх. Гэхдээ гэрээг зөв талаас нь засаж сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байна” хэмээн ярьжээ.
Тус Ажлын хэсэг УИХ-ын 12 гишүүн, төр, засгийн холбогдох байгууллагын ажилтнууд, улс төрийн 4 нам, 10 гаруй төрийн бус байгууллага, эвсэл хөдөлгөөн болон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид багтан ажилласан бөгөөд зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бус Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) зэрэг үндсэн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулж хяналт шалгалт хийсэн байдаг. Харин Ажлын хэсэгт багтсан 12 гишүүнээс нь найм нь ийнхүү "Дубайн гэрээ"-г цуцлах шаардлагатай гэсэн санал дүгнэлтийг дэмжин гарын үсэг зурсан байна.
Энэ талаар Д.Тэрбишдагва гишүүний TV5 телевизэд өгсөн тодруулга:
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана