Ёкозүнагийн зөвлөл Хакухо аваргад шийтгэл оногдуулахыг үүрэгджээ

Moderator
2019/04/02

Осака хотод болсон Хаврын тэмцээнд их аварга Хакүхо 15 даваатай түлүүлснээр 42 дахь түрүүгээ хүртсэн билээ. Уг барилдааны үеэр Хакүхо сүмогийн ордонд цугласан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан нь шийтгэл авахад хүргэжээ. Ёкозүнагийн зөвлөлөөс “Сүмод ийм ёслол хийх ёсгүй” гэсэн тайлбарыг өгч уламжлал ёсоо хадгалж үлдэхийн тулд зүгээр орхиж болохгүй гэсэн байна. Тиймээс Сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн /Аваргын/ зөвлөлөөс их аварга Хакүхо М.Даваажаргалд шийтгэл оноохыг үүрэг болгожээ. Одоогоор түүнд ямар шийтгэл оноох шийдвэр гараагүй байгаа аж.Энэ талаар Хакүхо “Хэйсэй эриний сүүлийн башё тул үзэгчидтэй хамт тэмдэглэхийг хүссэн” хэмээсэн юм.  Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээний дараа болдог тойргийн барилдаан орон нутагт өнгөрөгч долоо хоногт эхэлсэн. Их аварга Хакүхо М.Даваажаргал баруун гарандаа бэртэлтэй байгаа ч тойргийн барилдааны ёслолд оролцож буй юм.