“ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан гэх асуудлаар шүүхээс өмнө нь хорих ялаар шийтгэсэн байсан юм. Тодруулбал Ц.Нямдоржийн багшийн хүү, хуурай дүү гэгддэх С.Анхбаярыг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах ял оноосон.
Тэгвэл түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс хянан хэлэлцжээ. Шүүхээс С.Анхбаярт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 27 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Дэмбэрэлням, С.Анхбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ. Ингэхдээ Л.Дэмбэрэлнямд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 14 сая төгрөгөөр торгох, С.Анхбаярт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 27 сая төгрөгөөр торгох ял болгож өөрчилжээ.
С.Анхбаяр нь Увс аймгаас гаралтай бөгөөд Ц.Нямдорж сайдтай нутаг нэгтэй гэдэг утгаараа түүний хуурай дүүгээр нэрлэгддэг бололтой. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, хошууч генерал Б.Хурц “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-т шахааны бизнес хийдэг. Эрдэнэтийн ерөнхий захирлыг “Хаан жимс” дээр дуудаж, “Энэ гэрээг үргэлжлүүл” гэж хэлээд, “ДЦС-4”-ийн захирал С.Анхбаяр гэж залуугаар дамжуулан 42 сая ам.долларын бараа материал шахсан байдаг юм" гэж мэдээлсэн бий. Хариуд нь Ц.Нямдорж сайд хэлэхдээ "Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт 42 сая ам.долларын бараа шахсан гээд байгаа С.Анхбаярын бизнесийг би мэдэхгүй. Тэр С.Анхбаяр гэдэг хүн миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд С.Анхбаяр дээр ТЕГ гүйцэтгэх ажиллагаа явуулсан" гэж байв. Ямартаа ч Улсын дээд шүүх өнгөрсөн долоо хоногт ийм шийдвэр гаргасан нь Ц.Нямдорж болоод ҮАБЗ-ийн нөлөө орсон уу гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана