Өмнөговь аймгийн ШШГЕГ-ын дэд даргыг найман удаа хутгалан амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан байна. Тус аймгийн ШШГЕГ-ын харъяа хорих ангийн дэд дарга 38 настай эрэгтэй Б-ын амь насыг хөнөөсөн байжээ. Талийгаач хэрэг гарсан өдрийн өмнөх өдөр Улаанбаатар хотод албан ажлаасаа чөлөө авч ирсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах “Буянт-Ухаа-2” хороололд найзтайгаа хамт архидан согтуурч улмаар маргалдсан аж. Гэтэл арван жилийн сайн найз гэх 38 настай Э нь цээжин тус газарт нь найман удаа хутгалсан амь насыг нь хохироосон байна. Цагдаагийн байгууллагынхан хэргийн газарт очиход сэжигтэн оргон зайлсан байсан гэх ба шуурхай эрэн хайж нэг өдрийн дотор дайчлан баривчилжээ. Урьдчилсан байдлаар хувийн таарамжгүй харилцааны улмаас амь насанд нь хүрсэн нь тогтоогдсон аж.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ