"Тавантолгойн хувьцааг гаргах шаардлагагүй хэмээн ҮАБЗ үзсэн" хэмээн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр сүүлийн үед тараад байсан билээ. Тэгвэл өнөөдөр болсон "Монголын геологи, хайгуул 2019 чуулган"-ы үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой" компанийн IPO-г тун удахгүй хийх гэж буй талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.
Тэрбээр "1,072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг хугацаа нь болсон. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулахын өмнө Засгийн газрын хуралдаанаар оруулж, тогтоол шийдвэрүүдээ гаргуулна.
Түүнчлэн бид "Эрдэнэс Тавантолгой" дээр бүтцийн өөрчлөлт хийж, олон улсын түвшинд гарах "Тавантолгой интернэшнл" компани байгуулна. Тэнд олон улсын стандартад хүрсэн, санхүү, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийг өндөр түвшинд эзэмшсэн, өргөн мэдлэг, туршлагатай, ийм түвшинд ажиллах Гүйцэтгэх захирал байх ёстой, ТУЗ-ийн есөн гишүүний дөрөв нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, гаднын, хөндлөнгийн гишүүд байх ёстой. Санхүү, маркетинг, борлуулалт, үйл ажиллагаа хариуцсан захирлууд нь дэлхийн түвшинд хүрсэн байх ийм залуусаар бид багаа бүрдүүлж байж олон улсын хөрөнгийн биржид "Эрдэнэс Тавантолгой"-н 30 хүртэлх хувийг гаргана. Үүнийг хийх ёстой.
Гадуур явж буй янз бүрийн ярианууд, үгүйсгэж байгаагийн цаана энэ үйл ажиллагааг завхруулах гэсэн, ямар нэгэн байдлаар мөнгөний хэлхээ холбоо үүсгэсэн хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол байгаа, гарцаагүй. Ард түмнийг мөнгөтэй болгохгүй, санхүүг нь бэхжүүлэх талаас нь бодохгүй, сонирхол нь бугласан хүмүүс нийгэмд буруу мэдээлэл өгч байгаа. "Эрдэнэс Тавантолгой"-н IPO-г би хийх болно. Удахгүй хийнэ" гэжээ.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана