С.Зориг агсаны гэргий Б.Булган төрийн ордонд уулзалт хийв

Moderator
2019/03/28

С.Зориг агсны хэргийн цорын ганц гэрч гэгдэх түүний эхнэр Б.Булган өнөөдөр Төрийн ордонд ирж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон бусад гишүүдтэй уулзлаа.

Тэрбээр уг гишүүдтэй С.Зориг агсны хэргийн талаар ярилцсан бололтой.

Б.Булганыг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Төв аймгийн цагдан хорих төвд жил гаруй хугацаанд хорьж байгаад энэ оны есдүгээр сард сулласан билээ.

С.Зориг агсны хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх асуудал нэлээн асуудал дагуулж байгаа юм.