Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг АН эсэргүүцэж байгаа юм.
Тэгвэл УИХ гишүүн Ж.Батзандан энэ талаар байр сууриа илэрхийлээ. Тэрээр хэлэхдээ: МАНАН мафийнхан гурван хуулийн төсөл орж ирсэн биш боож үхэх нь ээ...Хулгайч нар баригдана. МАНАН мафи бол гурван зүйлд тулгуурласан мафи байдаг юм.Хууль хяналтын байгууллагуудыг ХХБанкаар дамжуулж томилсон прокурор шүүх, АТГ дээр тулгуурлаж дээрэм тонуулаа хийдэг. МАНАН мафи том хэргүүдийг, офшорыг шалгадаггүй. Эрдэнэтийн 49%-ын хулгайг хамгаалдаг юм. Газрын наймаагаа хамгаалдаг юм. Монголын үндэсний аюулгүй байдалтай бүх хэргүүдийг хамгаалж ард түмний эсрэг шийдвэр гаргадаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хэлсэнчлэн МАНАН мафийн томилсон 40 гаруй шүүгч байна. Тиймээс МАНАН мафийн хулгайч нарын хэргийг шалгуулахын тулд энэ гурван хуулийг оруулж байгаа юм. С.Эрдэнэ бол үндэслэлгүйгээр хөлжсөн луйварчин юм. Энэ мэт хүмүүсийг шалгуулахын тулд энэ хуулийг оруулж ирж байгаа юм" гэжээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ