Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг УИХ-ын чуулганы үеэр гэр байшингийнхаа халаалт, дулаалга, санхтехникийн асуудлыг шийдсэн гэр хорооллын айл өрхүүдийг 3-6 сая төгрөгийн татварын хөнгөлөлтөд оруулах саналыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт дараах саналыг тавилаа. Тэрбээр ЧД-ийн гэр хороолол бүхий тойргоос сонгогдсон гишүүн. Түүний тойргийн 285 айл дундаа дэд бүтцийн сервес бариад өнөөдөр яг орон сууцанд байгаа юм шиг тав тухтай амьдрах боломжтой болсон. Тиймээс М.Оюунчимэг гишүүн тойрогтоо хэрэгжүүлсэн энэ туршлагаа бусад гэр хорооллуудад хэрэгжүүлэхэд Засгаас татварын хөнгөлөлтөөр дэмжихийг УИХ-ын чуулган дээр Сангийн сайдад санал болголоо. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар боломжийг судлахаа хэллээ. Ямартай ч энэ санал хэрэгжвэл гэр хороололд амьдарч буй иргэд гэр байшингийнхаа халаалт дулаалгыг зөв шийдэж, хаусанд амьдрах боломжоо бүрдүүлснийхээ төлөө 2020 оны 01.01-ээс татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болох нь ээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ