А.Түмэн-Өлзий фэйсбүүкээр танилцсан нөхрөөсөө салжээ

Moderator
2019/03/22

Манай нийтийн дуучид дунд хамгийн их дуулиан шуугиантай салалт, нийлэлт болдог гэхэд хилсдэхгүй. Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, Х.Мөнхцэцэг нарын гурвалсан хайрын түүхийн драм Солонгосын ээдрээт савангийн дуурьнаас дутуугүй жил дамжиж үргэжиллээ. Тэгвэл хамгийн сүүлд дуучин А.Түмэн-Өлзий сонсогч фэнүүдээ нөхрөөсөө салсан тухайгаа дуулгасан байна. Тэрээр энэ тухайгаа “Олон хүн асуусан, бас гайхсан...Гэхдээ би чадалтай, хүчирхэг эмэгтэй. Энэ хорвоог ганцаараа туулсан ч чадах тэнхээтэй. Сайн л хүнтэй суу. Тэр болтол ганцаараа хэчнээн удаан явсан ч хамаагүй. Муу амьдаръя гэвэл ганцаараа хэн ч чадна. Яршиг л байна” хэмээн ширүүхэн дуугарчээ. Нөхөртэйгээ анх фэйсбүүкээр танилцсан тухайгаа нэг удпаа ярьж ам алдаж байсан гэдэг.  Дашрамд дуулгахад А.Түмэн-Өлзий сүүлийн үе ихэд жин нэмээд байгаа бөгөөд жин барих шингэн уух болсон тухайгаа хэлж байсан юм.