ЗГХЭГ-ын дарга Монголын улс төрийн бизнесийн сүлжээ бүхий томоохон хэрэгүүд дээр ажиллаж нийгэмд илчилсээр байгаа юм. Тиймээс ч нөгөө талаас түүний нэр хүндийг харлуулах элдэв худал мэдээлэл цацагдаж байгаа. Тэдний нэг нь Л.Оюун-Эрдэнийг эхнэрээсээ өөр бүсгүйтэй хамт амьдарч байгаа гэх мэдээлэл байв. Тэрхүү хамт амьдарч байгаа бүсгүй нь мисс Ё.Нямжав гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдах болсон юм. Тус мэдээлэл анхлан нэгэн сэтгүүлийн коверноос эхлэлтэй аж. Харин энэ талаар Л.Оюун-Эрдэнийн ойр дотынхноос тодруулвал ор үндэсгүй ташаа мэдээлэл болох нь тодорхой байна. Л.Оюун-Эрдэнэ гэр бүлийн тогтвортой харилцааг эрхэмлэдэг, халамжит сайн ханиараа бахархаж, хайрлаж явдаг гэх. Өдгөө хоёр ч хүүхдийн аав бөгөөд аль хэдийнээ тогтвортой амьдрал зохиосон хүнийг ингэж ор үндэсгүйгээр ярих нь ёс зүйгүй асуудал болохыг түүнийг мэдэх хүмүүс нь хэлж байлаа. Улс төрч залуугийн гэргий нь даруухан, элдэ маягийн зангүй эгэл нэгэн бүсгүй байдаг ажээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ