УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Эрүүгийн цагдаагийн газарт Х.Бат-Ялалтад дарамтлуулсан гэх агуулга бүхий өргөдөл өгсөн бөгөөд үүний дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа ажээ. Мөн Х.Батялалт 2018 оны аравдугаар сард Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс Х.Бат-Ялалтыг талийгаачийн үхэлд буруутай гэж үзэн, цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу түүнд Булган аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 21.8, 21.9-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Ийн Х.Батялалт хоёр хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ