УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
“УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын холбооны улсад айлчлал хийсэн. Энэ айлчлалын бүрэлдэхүүнд явсны хувиар оффшортой холбоотой баримт авч ирсэн талаар олон нийтэд мэдээлэл хийсэн. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж байна.
Тиймээс зарим зүйлийг тодруулах зорилгоор мэдээлэл хийж байна.
УИХ-ын даргын айлчлал хийсэн бүрэлдэхүүн гуравдугаар сарын 15-нд Монголд ирсэн. Швейцараас Монголын талд С.Баярцогтын таван дансны мэдээллийг хүлээлгэж өгсөн. Энэ баримт нь ГХЯ-аас дамжигдан АТГ-т очно.
Энэ чухал ач холбогдолтой мэдээлэл дарагдахаас сэргийлэх ёстой.
Нийт таван дансны орсон, гарсан гүйлгээ гэхээр цаанаа өөр олон асуудал агуулж байх чухал ач холбогдолтой асуудал юм. Энэ ажил олон хүний оролцоотой хийгдсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцарын холбооны улсад хийх айлчлалын бүрэлдэхүүнд би өөрөө зорилгоо хэлж байж орсон. Иргэн С.Баярцогтын дансны хуулгыг авчрах асуудлыг айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд мэдэхгүй. УИХ-ын дарга бид л мэднэ. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, О.Баасанхүү нар айлчлалын бүрэлдэхүүнд ямар ч үүрэггүй, төсвийн хөрөнгийг дэмий үрж явсан.
С.Баярцогтын дансны хуулгыг авах асуудал айлчлалын хөтөлбөрт байгаагүй" гэлээ.
Тэрбээр "Швейцарын талаас оффшортой холбоотой дансны хуулгыг хэн нэг улстөрч очиход нь өгөөд явуулсан хэрэг үү. Уг нь ГХЯ-аар дамжих ёстой гэсэн журам байх ёстой юм биш үү" гэсэн сэтгүүлчийн асуултад "УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнээр гэж би хэлсэн. Хэнээс яаж дамжиж ирсэн нь төдийлөн ач холбогдолтой биш. Швейцарын холбооны улс Монголын талд С.Баярцогтын дансны хуулгыг өгсөн.
Журмаараа ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэх ёстой. Түүнээс биш Т.Аюурсайханаар дамжиж хүргэгдэж байгаа зүйл байхгүй" гэсэн хариулт өглөө.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ