Монгол HD телевизийн “Шарк Танк” нэвтрүүлгээс 250 сая төгрөгийн санхүүжилт авч улмаар “UBIKE” төслийг хэрэгжүүлэх консерциумд багтаж чадснаараа олны танил болсон Никель Ганбаа буюу Г.Дашням хар тамхины хэргээр шалгагдаж байна.
Тодруулбал, энэ сарын 13-ны оройн 19:00 цагийн орчимд хүүхдийн 100-р дэлгүүрийн орчимд цагаан өнгийн тоёота приус маркын автомашинтай Г.Дашням нарийн гурван иргэнийг саатуулан шалгахад, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол илэрсэн байна.
Шалгалтаар сэжигтнүүдийн автомашинаас хар тамхи илрүүлж, нотлох баримтаар хавсарган авчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Сэжигтнүүдээс биологийн дээж авч шинжилгээнд өгөөд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
-НИКЕЛ ГАНБАА ТАКСИНЫ ЖОЛООЧИД ХЭРГИЙГ ҮҮРҮҮЛЭХЭЭР ЗАВДАЖ БАЙГАА ЮУ-
Эх сурвалжийн мэдээлснээр, Никель Ганбаа буюу иргэн Г.Дашням нь олны танил нэгэн эрхмийн дүү болон таксины жолоочийн хамт авто тээврийн хэрэгсэлд зорчин явжээ. Харин биологийн шинжилгээний хувьд хоёр удаа шинжилгээ өгсөн бөгөөд хоёр дахь удаагийн шинжилгээгээр нарийн шинжилгээ хийлгэн, хариуг хүлээж байгаа аж.,
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ