Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх өчигдөр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцсон. Тэрбээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн явуулгаар шударга бусын хонгилд орж, хэлмэгдсэн гэдгээ ярьсан юм. Харин энэ яриа экс ерөнхийлөгчийн ярих сэдлийг төрүүлсэн бололтой. Ц.Элбэгдорж твиттер хуудсанаа "Цензургүйд оролгүй 2 жил болж. Уг нь жил бүрийн хавар уулзаж байя гэж тохиролцсон юм. Миний тухай ярина. Намайг оруулахгүй. Шударга биш болчих гээд байх шиг. Мөнхбаясгалаан шууд, цензургүй, өчигдрийнх шиг цаг сунгаад нэг сууя. Удирдлагатайгаа ярилцаад хэлээрэй. Би гүйгээд очноо" хэмээн жиргэжээ. Өмнө нь тэр тус нэвтрүүлгийн зүгээс "Цензургүй яриа" нэвтрүүлэгтээ 2017 оны 3-р сарын 8нд урьж байжээ. Тэр ороогүй!!!
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ