Өнгөрсөн долоо хоногийн өмнө хамгийн дуулиантай явдал бол “Эзэн” хоч аваад буй ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийг албадан баривчилсан явдал юм. Гэвч удалгүй сулласан. Шүүн таслах ажиллагааг шүүгч Х.Идэр гэгч явуулжээ. Шүүгч Х.Идэр нь энэ хэрэгт ажиллаж болохгүй, ашиг сонирхолын зөрчилтэй байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь Х.Идэрийн аав Д.Хувьтөгөлдөр нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс сул цалин авдаг хүмүүсийн нэг аж. Тухайлбал тус үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт медикал” эмчилгээ оношилгооны төвийн зохион байгуулалт, арга зүйн мэргэжилтнээр ажиллуулах тушаалыг ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн 2014 онд гаргаж байж. 2016 оны гуравдугаар сард “Эрдэнэт медикал” компани нь Японы хөрөнгө оруулалттай компанид шилжиж, зарим хүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хүний нөөцийн мэдэлд шилжүүлж, улмаар Д.Хувьтөгөлдөр нарын олон хүнд сул зогсолтын олговорыг мөн оны нэгдүгээр сараас эхлэн үндсэн цалингийн 60 хувиар тооцож олгохоор болсон аж. Түүнээс хойш өдийг хүртэл “Эрдэнэт үйлдвэр”-ээс үндсэн цалингийн 60 хувиар тооцож сул зогсолтын олговор Ц.Даваацэрэнгийн тушаалаар авч байгаа юм байна.
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана
Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ