Шарк Н.Цэлмүүн ахынхаа хүүг ийн өмөөрчээ

Moderator
2019/03/06

Өчигдөр оройноос Номтойбаярын том хүү гэгдэх Мөнгөншагайг талийгаач Чамин-Эрдэнийн үхэлд буруутган сошиалаар нэг давалгаалсан. Энэ мэдээний эх сурвалж  Цэнхэр үст Цэрэн байсан юм. Тэрээр өөрийн нүүр хуудаснаа "Талийгч Г.Улсболд талийгч бүсгүйн амиа алдсан өдөр хэрэг гарсан байрны 11 давхарт найзындаа ирсэн гэх бөгөөд тухайн үед доод давхрын айлын 00-ын өрөөнөөс эмэгтэй хүнийг хүчирхийлж буй чимээг сонссон мөн Номтойбаярын нууц хүү хэмээн яригддаг Н.Мөнгөншагай гурван залуугийн хамт виски барин 10 давхарын айл руу орж явахыг харсан гэх мэдээллийг цацсан юм. Үүнд эгдүүцсэн Шарк  Н.Цэлмүүн:  "Гэр бүлийн маань нэр хүндэд халдаж биднийг хаа хамаагүй зүйлд хутгаж, гүтгэж байгаад би туйлын харамсаж байна. Аав маань бидэнд эх оронч, Монгол орныхоо төлөө гэсэн ганц л хүмүүжил өгсөн. Тэр утгаараа би компанийнххаа мянга мянган ажилагсад болон тэдний гэр бүлийн төлөө шантралгүй, нэр төртэй энэ ажлыг хийдэг. Дүү маань ч мөн адил даруухан хүнд их тусч тийм л хүү. Буянаараа болно биз дээ. Үнэн хэзээд ялдаг шүү" гэжээ.