Дэлхий брэнд гэгдэх KFC түргэн хоолны салбараар үйлчлүүлсэн олон хүн хордож нийгэмд цочрол үүсгэсэн юм. Хэргийг эргэн сануулвал Хан-Уул дүүргийн Зайсан дахь салбараар хоёрдугаар сарын 9-12-ны өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч 11-ний өдрөөс эхлэн ХӨСҮТ-д хандсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хордлогын улмаас өнгөрсөн хугацаанд нийт 242 хүнд эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх тоон мэдээллийг НМХГ-аас олон нийтэд мэдээлээд байгаа.
Үүнтэй холбогдуулан, НМХГ-аас өнгөрсөн сарын 18-21-ны хооронд KFC салбаруудад шалгалт явуулсан.
Тэгвэл өнөөдөр "шалгалтын хариу гарч, бусад салбаруудаас нь ч зөрчил илэрчээ" гэх мэдээлэл зарим сайтуудаар цацагджээ.
Энэ талаар МХЕГ-аас тодруулахад, "Шинжилгээний хариу гарсан. Гэхдээ дүгнэлт нь эцсийн байдлаар гараагүй байгаа учраас зөрчил илэрсэн эсэх талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Маргаашнаас тодорхой болно" гэв.
Одоогоор Зайсан дахь салбараас бусад KFC салбарууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ