Сүүлийн жилүүдэд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн эр цэргийн албан мордож "эр хүн болно" хэмээн яваад харамсалтайгаар амь насаараа хохирор явдал газар авсаар байна. Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч А зодуулсны улмаас амиа алдсан гэх дуулиан намжаагүй, хэргийг нь цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ хэргийн улмаас хоёр албан хаагчийг цагдан хорьчихоод байгаа. Тэгвэл саяхан ЗХЖШ-ын даргыг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр хошууч генерал Р.Сүхбатыг томилсноос хойш цэргийн алба хаагч амиа алдсан хоёр дахь хэрэг хоёрдугаар сарын 28-нд гарчээ.
Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г өнгөрсөн пүрэв гарагт элс ачиж явсан, ангийнхаа машинд дайруулж амиа алджээ. Осол Налайхын элсний карьер орчимд болсон бөгөөд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа н.Баянжаргал талийгаачтай хамт “Найман шарга” гүүний саамын амралтын орчимд барьж буй хаусуудын барилгын явц, байдалтай танилцахаар очсон байсан гэнэ.
ЗХЖШ-ын дарга асан, өдгөө Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй дэслэгч генерал Д.Даваагийн хаус нь газрын цэвдгээс болж доош суусан гэх бөгөөд 310 дугаар ангийнхан засаж буй гэх мэдээлэл байна.
Мөн тухайн осол гаргасан машин нь гадуур ажиллах хуваарьгүй байсан. Ингэж явахдаа элсний карьер орчимд 310 дугаар ангийн, Хүрэлхүү жолоочтой “Зил-130” машин эвдэрсэнтэй таарч, туслахаар ангийн захирагч Баянжаргалыг өгсөн чиглэлийн дагуу талийгаач үлдсэн сурагтай.
Г машины дугуйнд ивээс хийж байтал гэнэт хөдөлснөөс дайрч амийг нь хохироосон гэжээ. Зэвсэгт хүчний “Найман шарга” амралтын орчимд өнгөрсөн жил 014 дүгээр ангийнхнаар бариулсан дээрх хоёр давхар 10 сууцны есөд нь ЗХЖШ-ын эрх бүхий албан тушаалтан генералууд орж, нэгэнд нь Налайх дүүргийн Засаг дарга орж буй гэх мэдээлэл байна.
Харьяалсан байгууллагад нь цэргийн албан хаагчид амь насаа алдсаар байхад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд юу бодож сууна вэ!!!
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана
Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ