Хотын даргын суудлыг барингаа алдаад унасан НИТХ төлөөлөгч С.Мөнхчулуун дараах зүйлийг ярьжээ. "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар Хотын дарга дөрвөн шалгуурыг хангах ёстой. Тус дөрвөн шалгуурыг хангаагүй бол намайг батламжлахгүй байж болно. Гэтэл би бүх шалгуурыг хангасан. Надад хуулийн зөрчил, дутагдал байгаагүй ч буцаасан. Нэг сарын дотор төлөөлөгчдийн үзэл бодол, сонголт өөрчлөгдөхгүй. Өмнө нь 24 төлөөлөгч андуураад надад саналаа өгсөн юм биш шүү дээ. Тэгэхээр МАН-ын удирдлагууд нэг сарын хугацаанд төлөөлөгчидтэй уулзаж ажил, албан тушаалын асуудлыг нь ярьсан гэсэн үг. Шууд хэлэхэд дарамталж санал өгүүлэх ажлыг явуулсан. Энэ ажлаа хийхийн тулд хугацаа их авсан. Ерөнхий сайд, УИХ-ын дарга дээр төлөөлөгчдийг нэг, нэгээр нь дуудаж уулзсан. Хотын даргыг сонгох санал хураалтын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тооллогын комисст ажиллаж төлөөлөгчдийг С.Амарсайханд санал өгсөн эсэхийг хянасан. Саналаа өгөөгүй төлөөлөгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлнө, дахин нэр дэвшүүлэхгүй гэж дарамталсан. Хотын даргыг сонгох хуралдааны үеэр тооллогын комисст Д.Амарбаясгалан даргаар ахлуулсан таван төлөөлөгч орохоор зүтгэснийг та бүхэн мэдэж байгаа. Удаан маргалдсаны эцэст Д.Амарбаясгалангаар ахлуулсан гурван төлөөлөгч тооллогын комисст орж санал өгөх үйл явцад хяналт тавьж ажилласан. Төлөөлөгчид саналын хуудсыг хайрцаганд хийх үедээ хэнд санал өгснөө Д.Амарбаясгаланд харуулсан" гэжээ
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана
Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ