“Морин хуур” наадмын хамгийн анхны гранприг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж “Монгол далай” хэмээх уран бүтээлээрээ хүртэж байсан бол 31 дэх удаагийн наадмын гранпри шагналыг хөгжмийн зохиолч Ж.Хүрэлбаатар “Баатар хайрхан” дуугаараа хүртлээ. Энэхүү дууны шүлгийг яруу найрагч З.Амгаланбаатар бичиж, УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир дуулсан юм. "Морин хуур 2017” наадмын 31 дэх удаагийн гранпри шагналтан хөгжмийн зохиолч Ж.Хүрэлбаатарт ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах мөнгөн цом гардуулж, мэргэжлийн дуу бичлэгийн “White arch”, “Төвшин” студид видео клип хийлгэх эрхийн бичиг, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны гишүүн сайтуудаар 2018 оны турш дамжуулан уран бүтээлээ хүргэх эрх бэлэглэсэн юм. Үүнээс гадна энэхүү наадамд ирүүлсэн бүтээлүүдээс нийтийн, эстрад, мэргэжлийн гэсэн гурван төрөлд шилдгүүдийг шалгаруулав. Эстрадын дуу төрөлд Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн хөгжим Дуучин МУГЖ Б.Сарантуяа, Ган-Эрдэнэ /Камертон/ нарын “Энхийн элч монгол туургатан” уран бүтээлүүд шилдэгээр шалгарч Гранпри шагнал хүртжээ. Төрөл тус бүрт шилдэгээ шалгаруулж гранпри шагналын төлөө УГЗ Ц.Пүрэвхүү, хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц хоёр тунан үлдэж “Морин хуур-2018 наадмын гранпри шагналыг Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц хүртлээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ