“Мотив” хамтлаг сүүлийн жилүүдэд уран бүтээлийн ажил хийлгүй нам гүм байх болсон. Чимээгүйхэн байж байгаад тэд гэнэт нэгэн баярт мэдээг олонд хуваалцжээ. Тухайлбал тэд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэоээ мялаасан байна. Тус хамтлаг 2008 онд анхны уран бүтээлээ үзэгч, сонсогчдод хүргэж байжээ.
Тэд энэ талаараа хамтлагийн цахим хуудсанаа "Одоогоос 16 жилийн өмнө хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн СУИС-ийн босгоор алхаж. Гурван сайхан найзтайгаа мөрөөдөлөө биелүүлэх алхмаа эхлүүлж, 2008 онд анхны уран бүтээлээ туурвиж өдгөө 11 жил болжээ.
Энэ сайхан өдөр хамтлагаараа МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр шагнагдлаа. Маш их баяртай байна. Өнөөдрийг хүртэл тусалж дэмжсэн бүх хүмүүсдээ баярлалаа. Мөн гэр бүлийнхэнд хайртай шүү" хэмээн бичжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ