Дорноговь аймгийн Зүүнбаян дахь цэргийн ангид одоогоос хоёр жилийн өмнө алба хааж байхдаа хөлөө хөлдөөн улмаар хөлийнхөө есөн хурууг тайруулсан Ж.Баярцогтод зориулан эхлүүлсэн хандивын аян амжилттай болж өндөрлөлөө.
Түүнд өчигдөр оройн 20цагт "Саруул тэнгэр" хотхонд байрлах шинэ байрных нь түлхүүрийг гардуулан өгсөн бөгөөд хандивын дансанд нь нийтдээ 51,5сая төгрөг цугларсан байна. Залуу хосуудыг мөн ажлын байртай болгож өгсөн бөгөөд охинд нь хадгаламж нээн 2сая төгрөгийг байршуулсан байна.
Дуучин Э.Энх-Эрдэнийн эхлүүлсэн хандивын аян ийнхүү амжилттай болж нэгэн гэр бүл шинэхэн байрандаа гал голомтоо бадраан амьдралаа шинээр эхлүүлээд байна.
Цэргийн алба хааж байхдаа харамсалтайгаар хөдөлмөрийн чадвараа алдсан Ж.Баярцогт "Маш их баярлалаа. Үнэхээр хэлэх үг алга. Бүх Монголчууддаа маш их баярлалаа. Та бүхэндээ үнэхээр их талархаж байгаа шүү. Цаашдаа та бүхнийхээ итгэлийг алдахгүй, үнэхээр сайхан амьдрана аа" хэмээн талархсан сэтгэгдлээ илэрхийллээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.






Шинэ байр гардуулах ёслолын үйл ажиллагааны шууд бичлэг:
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана
Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ