Ж.Цолмон гэж үе, үеийн төр засагт эрүүл мэндийн салбарт дархлагдсан нэг хүүхэн байна. Намынхаа ивээлд дор хэсэг намирж ЭМЯ-ны дэд сайдын албан тушаалд очиж олны эгдүүцлийг хүргэж байсан бол хэсэг хугацааны дараа дахиад л гарч ирэн АШУИС-ын захирлын суудалд хэл амтай тухалсан бүсгүй. Тэрээр зүгээр ч суусангүй саяхан АШУИС-ын “Холл” хэсэгт “Circle K” сүлжээ түргэн хоолны газар нээж шүүмжлэлд өртөөд байна. Тэрхүү сүлжээ газрыг нээсэнд шүүмжлэлтэй хандаж сошиалд жиргэсэн сургуулийнхаа хүндэт багшийг ажлаас халж, эрх мэдэлээрээ далайлган багш, ажилчдын үг хэлэх эрхийг боон суух болжээ. Тэрээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж намдаа олон жил зүтгэсэн юм чинь яагаад дарга болж болохгүй мэт ярив. Тухайлбал Хөвсгөл аймагт нэр дэвших тойрог олдоогүй тул нам маань надад ЭМЯ-ны дэд сайдын суудал бэлэглэсэн гэх. Мөн намынхаа төлөө олон жил ажилласан тул дарга, сайдын суудалд сууж яагаад болохгүй гэж байгаа аятай л ёстой нэг ярьж өгнө лээ дээ. Дахиад нэг сонирхолтой зүйл ярьсан нь өмнөх олон жилийн туршлагатай АШУИС-ын захирлыг унаган байж суудлыг нь булаасан талаар “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна биз дээ, засаг төр солигдохоор бүгдээрээ солигддог нь бичигдээгүй хууль” гэв. Мөн Анагаахын сургуулийн багш ажилчидыг надад юу ч хэлж чадахгүй, аймхай хүмүүс байдаг л гэнэ, ямар хүнийг халж, ямар баг бүрдүүлэх нь миний хэрэг гэх мэтчиэлэн амныхаа хэмжээгээр дураараа ярих нь энэ хүнийг “хэн бэ” гэдгийг улам бүр тодотгоод өглөө. МАН одоо энэ эрхийн балай “гүнж”-ээ эргүүлэн татахгүй бол нэр хүндэд чинь сэвтэй мөн олон зүйл хийх биз.
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана
Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ