Талийгаач Л.Бямбааг “Салхитын мөнгөний орд”-ын авлигын хэргээр түр буюу 48 цаг саатуулагдаж байсан гэх мэдээллийг холбогдох байгууллагууд мэдээлсэн. Талийгаач өөрийн өмсөж байсан хөхний даруулгаар өөрийгөө боомилсон байдалтай нас барсан гэх. Ингэхдээ хоригдож байсан өрөөндөө ганцаараа байсан бөгөөд давхар орны дээд талын хөндлөвч төмөрнөөс хөхний даруулгын мөрөвчөөр хоолой боосон байсан аж.
Харин талийгаачийг нас барахаас нэг цагийн өмнө түүнийг гадуур байцаасан гэх мэдээлэл байгаа юм. Гадуур байцаахдаа нийт гурван цаг байцаасан аж. Түүнийг АТГ-аас 48 цагийн хугацаагаар хорихоор авч ирсэн учраас зөвхөн АТГ-ын Мөрдөгч нар онцгой тохиолдолд гадуур байцаах эрхтэй байдаг юм байна. Талийгаачийг хэн авч гарч, ямар байдлаар байцаасан талаар мэдээлэл авах гэсэн боловч холбогдох байгууллагынхан нууцалж байна. Мөн талийгаач нас барсан өдөр урьдчилсан хорих 461-р ангийн дарга нь согтуу байсан гэх мэдээллийг хохирогчийн ар гэрийнхэн өгч буй.
Харин өөрийгөө боомилсон гэдэг мэдээллийн эсрэг байгаа гэдгээ өчигдөр түүний хүү С.Төмөрбат хэвлэл мэдээлэлд байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрээр хэлэхдээ: Миний ээж яавч амиа хорлох хүн биш, маш чанга хатуу хүн байсан. Олон жил олон үйл явдалд сэтгэлийн хатаар туулж ирсэн. Би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг. Сүүлийн үед зарим улс төрчид Монгол улсын шүүх болон шүүгчийн өөрийн тоглоом болгон ашиглаж байгааг би хэлж байна. Миний ээж өөрийнхөө хороох ямар ч шалтгаан байхгүй гэсэн юм.
Мөн талийгаачийн бэр Р.Мөнхзул хэлэхдээ: Хорих анги руу манай дүү орж гарч ирээд “Ээж 21:40 цагт өнгөрсөн байна. 15:00 цагт үзлэгт хамруулахад зүгээр байж. Хорих ангийн дарга нь согтуу байна. Хорих ангийнхан бүтэн хоёр цаг нууцалж байгаад 12:00 цагдаад дуудлага өгсөн байна гэж уйлсаар гарч ирсэн” гэжээ.
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана
Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ