Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн байна. Тийм учраас өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой гэж үзээд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг томиллоо. Ажлын хэсгийг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж байгаа бөгөөд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбат болон холбогдох бүх байгууллагын төлөөлөл багтжээ.
2018-2020 онд хувьчлах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад бүрэн хувьчлагдах болон төрийн эзэмшлийн хувийг бууруулахаар Монголын Хөрөнгийн бирж, Төрийн банк, МИАТ, Монгол шуудан, Мэдээлэл холбооны сүлжээ зэрэг нэр бүхий 27 компанийг багтаасан байгаа юм. Үүнийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх товтой байгаа ч ЗГХЭГ-ын даргын томилсон тус ажлын хэсгийн дүгнэлт гартал хэлэлцүүлэхээс түр түдгэлзүүлж байгаа аж. Өмч хувьчлалын үр дүнг тооцсон бодит судалгаанд суурилж, төрийн өмчит компаниудыг хувьчлах дараагийн оновчтой гаргалгаа, эрх зүйн зөв зохицуулалт, бусад орнуудад төрийн өмчөө хэрхэн хувьчилдаг туршлага зэргийг тодорхой болгосны дараа Монгол Улсын төр өмчөө олон нийтэд нээлттэй, иргэдэд ил тод хувьчлах нь зүйтэй гэж Засгийн газраас үзэж байгаа аж.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ