Төрийн тусгай хамгаалалтын газар болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангид саатуулагдаж байсан сэжигтэн амиа алдсан хэрэг нийгмийг цочирдолд оруулаад байна. Амиа алдсан сэжигтэн нь насаараа шүүгч хийж ирсэн, Монголын гавьяат хуульч байжээ. Бусдад авлига өгсөн хэрэгт хамсаатан байж болзошгүй гэх асуудлаар баривчлан саатуулах явцад гурван гэрээслэл үлдээгээд амиа хөнөөсөн түүнийг үхэлд хүргэсэн шалтгаан нь хэн нэгний дарамт шахалт байв уу, эсвэл хэн нэгнийг амиараа хамгаалах шаардлага гарав уу. Тэр тусмаа төрийн тусгай хамгаалалт бүхий харуул, камертай газар хэн нэгэн амиа алдаж байхад яагаад хэн ч тусалсангүй вэ?
Талийгаач өрөөндөө ганцаараа хоригдож байсан гэх. Өрөөндөө ганцаараа хоригдож байсан сэжигтэн гэрээслэл бичээд амиа хорлож байхад харуул хамгаалалт нь юу хийж байв.
ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид амиа алдсан анхны тохиолдол энэ биш билээ. Одоогоос таван жилийн өмнө 2014 онд албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан байж болзошгүй гэх асуудлаар шалгагдаж байхдаа, эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс мөн л амиа алдаж байсан юм.
Төрийн тусгай хамгаалалттай газар хоригдож байгаа сэжигтэн амиа хорлох нь битгий хэл түүний толгойтой үснээс ганц ширхгийг ч унагаах эрх уг нь хуулийнханд байхгүй. Насаараа шүүгч хийж ирсэн, гавьяат хууль өөрийнхөө амийг хорлох хүртэл ямар том дарамт, шалтгаантай байв аа.
Тэр тусмаа Ерөнхий сайдын үүрэг чиглэлийн дагуу тусгай ажиллагаа явуулсан Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар шалгаж байсан бөгөөд сэжигтэн гурван гэрээслэл бичиж үлдээсэн нь хүртэл анхаарал татаж буй юм.
Төрийн тусгай хамгаалалттай газар хоригдож байсан сэжигтэн амиа алдсан хэрэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд өнөөг болтол таг чимээгүй гүлдийсээр. Ямар нэгэн тайлбар, мэдэгдэл ч яамнаас гаргасангүй. Өмнө нь түүний харъяа салбарт алба хааж байсан хилийн цэргийн байлдагч амиа алдсан асуудалд мөн л тэрбээр ямар нэгэн тайлбар хийлгүй гүрийж үлдсэн билээ. Цэрэг оргосон, осгосон бол яагаад түүнийг оргох, осгоход хүрснийг шалгах, энэ асуудал үүссэнд Ц.Нямдорж мөн л буруутай юм.
Учир нь Ц.Нямдорж зөвхөн ямбыг нь эдлэх биш ялыг нь давхар үүрэлцэхийн тулд сайд болсон байж таараа. Тиймээс энэ удаад түүний толгойлдог салбарт, сэжигтэн амиа алдсан нь Ц.Нямдорж сайдаас холуур өнгөрөх асуудал огтоос биш юм.
Ц.Нямдорж сайд өөрийгөө шударга улстөрч гэдэгт итгэдэг, итгүүлдэг. Хэрэвзээ тэр өөрийнхээ хэлснээр ядаж л үнэнч шударга төрийн түшээ мөн бол өргөдлөө өгөх, огцрох үндэслэл хангалттай бүрдсэн. ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хоригдож байсан сэжигтэн амиа алдсан явдалд харуул, хамгаалалтын ажилтанг халах, хурган даргыг сольсноор Ц.Нямдорж хариуцлагаас мултарч байна гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдоржийн өргөдлөө өгөх цаг болжээ. Хариуцсан яаманд нь хүн амины хэрэг гарсан асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэд хариуцлага тооцсон Ерөнхий сайд энэ удаад хариуцсан Ц.Нямдоржтой хариуцлага тооцож чадахгүй бол түүний яриад байгаа "шударга ёс" тогтохгүй.
NEWS.MN
124-р сургуулийн гадна талд авто зам, явган замын ажил 75 хувьтай үргэлжилж байна
COP17: Хурлын хамгаалалт, зохицуулалтад 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон Өртөө" ашиглалтад орлоо
COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг, шалгалт зохион байгуулж байна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо
COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна