Заалнаас нэр дэвшиж НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналыг авч, хотын даргаар сонгогдсон С.Мөнхчулууныг Ерөнхий сайд түүнийг батламжлахаас татгалзаад зогсоогүй намаасаа хөөсөн. Түүнийг намын бодлого дагаагүй гэх шалтгаанаар МАН-ын гишүүнчлэлээс хассан.
Нам бус болсон НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргад дахин нэр дэвшихээ мэдэгдээд буй. Тэгвэл түүнийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дэмжихээ илэрхийлжээ. Н.Номтойбаяр "Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулуун МАН-ын дарга У.Хүрэлсүхэд таалагдаагүй нь түүнийг өөрийн гэсэн бодлого, зарчимтай гэдгийг тодорхойлно. Xар дансанд орсон би намгүй болсон C.Мөнхчулууныг дэмжинэ ээ. “Бодлого” гээчийг нь cөрж дахин нэр дэвш! Амжилт хүсье" хэмээн цахим хуудсанаа бичжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ