Ерөнхий сайд У.Хүрэлсүх нам доторх цэцэврлэгээгээ өнгөрсөн одоо хоногт эхлүүлж эхлэв бололтой. Эхлээд Ц.Сандуйг, дараа нь А.Ганбаатар, С.Мөнхччулуун нарыг намаасаа явууллаа.
Хууль, хяналтын байгууллагаас МАН-ын нэр хүндийг газарт унагаж, “шороотой нь хутгасан” 60 тэрбумын хэргийг одоо ч эцэслээгүй, Авлигатай тэмцэх газар /АТГ/ болон Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын хамтарсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Гэсэн хэдий ч эрх баригч намынхан нэр хүндээ бодож энэ хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга асан М.Энхболд, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, түүний туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар нарт улс төрийн хариуцлага тооцож эхлээд байна. Өнгөрсөн мягмар гарагт /2019.02.20/ МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос гарсан шийдвэрийг олон нийтэд мэдээлэх үеэрээ УИХ-ын дарга асан М.Энхболдод ч улс төрийн хариуцлага тооцохоо мэдэгдсэн билээ. Тэгэхлээр М.Энхболд МАН-ыг орхих н тодорхой болж байх шиг байна.
124-р сургуулийн гадна талд авто зам, явган замын ажил 75 хувьтай үргэлжилж байна
COP17: Хурлын хамгаалалт, зохицуулалтад 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон Өртөө" ашиглалтад орлоо
COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг, шалгалт зохион байгуулж байна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо
COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна