Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Цэнгэлбаяраас зарим зүйлийг тодруулжээ. Түүний ярианаас хэсэгчлэн хүргэвэл "Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 382 буюу 35.7 хувь нь согтуугаар, 63 буюу 5.9 хувь нь эмэгтэй хүн оролцож үйлдэгджээ. Хүчирхийллийн хэрэг даваа, мягмар, пүрэв гаригуудад ихэвчлэн үйлдэгддэг. Ихэнхдээ оройн 22.00 цагаас өглөөний зургаан цагт үйлдэгдсэн байдаг. Нийт гэмт хэргийн 923 буюу 86.4 хувь нь гэр, орон сууцанд гарчээ. Ахуйн хүрээнд үйлдэгддэг. Цоожтой хаалганы цаана нуугдмал үйлдэгддэг. Гэр бүлийн хүчирхийллийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлддэг. Мөн гэр бүлийн гишүүдийн хувийн таарамжгүй харилцаа, эдийн засгийн байдал, ажилгүйдэл, хардалт, бусад өмч хөрөнгийн маргаантай нөхцөл зэргээс хамаарч байна. Олон төрлийн шалтгаан бий. Гэр бүлийн амьдрал олон харилцаан дээр тулгуурладаг. Маргаан, зөрчил юунаас ч хамаарсан байж болзошгүй. Үүнийг ухаалгаар шийдвэрлэж чадахгүй байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл гарах шалтгаан болдог юм" гэсэн байна. Үүнээс нэгэн сонирхолтой зүйл нь хүчирхийллийн хэрэгүүд ихэвчлэн даваа, мягмар, пүрэв гаригуудад үйлдэгддэг гэдэг нь их хачирхалтай...
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ