Ц.Элбэгдорж АТГ-д дуудагджээ

Moderator
2019/02/22

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой 178 хуудас бүхий материалыг Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өгч, түүнийг шалгаж өгөөч ээ хэмээн хувь иргэний зүгээс хандсан. Түүний хүсэлтийг хүлээж авсан Прокурорын байгууллага авлига, албан тушаалтай холбоотой уг асуудлыг АТГ-т шилжүүлсэн байдаг. Тэвлэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дуудаж, байцаалт, мэдүүлэг авахаар дууджээ. Энэ тухай Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа "Ерөнхийлөгч Х.Баттулгын хөөцөлдөж, өөрийн гараар прокурорт өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-аас дуудлаа. Зангиагаа засаад, гутлаа тослоод очно" хэмээн жиргэжээ