Сургалтын хөтөлбөр судлах шилдэг багш судлаачдаас бүрдсэн үндэсний баг ирэх долоо хоногт ажиллаж эхэлнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Нийслэлийн Боловсролын газар, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл, Боловсролын хүрээлэн, Боловсролын зээлийн сан гэсэн харьяа байгууллагаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Сайд хууль эрх зүйн орчныг энэ онд цогцоор хийнэ. Нийт 13 хууль, Засгийн газрын 20 тогтоолыг батлуулна. Дараагийн гол анхаарах чиглэл нь хөрөнгө оруулалтын асуудал. Нийслэл, дүүргийн боловсролын газар хэлтсийн дарга нар хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хувиар хяналтаа сайн тавьж ажилла. Сургууль цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл хугацаа хоцорвол хариуцлагыг боловсролын газар хэлтсийн дарга хамт хүлээнэ гэдгийг хатуу санууллаа.
Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хүрээлэнд ерөнхий боловсролын ЦӨМ хөтөлбөрийн агуулгыг өөрчлөх талаар голчлон ярилцлаа. Хөтөлбөр өөрчлөхгүй, харин агуулгыг эргэн харах, сурагч, багш нарын ачааллыг бууруулах алхам хийнэ. Үүнтэй холбоотой шилдэг багш судлаачдаас бүрдсэн үндэсний баг ирэх долоо хоногт ажиллаж эхэлнэ. Нийслэл дүүргийн боловсролын газрууд багш нарын саналыг нэгтгэж яаманд ирүүлэхийг үүрэг болголоо.
Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд чанаргүй их дээд сургуулийн тоог цөөрүүлэх тал дээр сайд байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энэ хавар Ерөнхий боловсролын сургуулийг 18000 гаруй сурагч төгсөх нь өмнөх жилээс 2,5 дахин буурч байгаа үзүүлэлт юм. Чанаргүй их дээд сургуулийн тоог цөөлөх нийгмийн захиалга шаардлага байгаа учраас огт магадлан итгэмжлэгдээгүй 14 их дээд сургууль, өөрийн үнэлгээний тайлангаа бичиж байгаа 25 их дээд сургуульд магадлан итгэмжлэл олгохгүй байхыг үүрэг болголоо.
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дарга Д.Сүрэнчимэг байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. 2012 онд ашиглалтад орсон Багшийн хөгжлийн ордонг тус байгууллага аж ахуйн талаас нь хариуцдаг. Урсгал засварын асуудал тулгамдаж байгааг дурдлаа. 5 байгууллагын 200 гаруй хүний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах асуудлыг Сайд анхааралдаа авч шийдвэрлэхийг зорино гэлээ.
БСШУС-ын яам 2019 оныг “Ёс зүйн боловсролын жил” болгон зарласан. Сайд орсон байгууллага бүрт хариуцлагатай, сахилга баттай, ёс зүйтэй, үлгэрлэн ажиллаж салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөхийг санууллаа.
БСШУСЯ-ны Хэвлэл мэдээллийн алба
124-р сургуулийн гадна талд авто зам, явган замын ажил 75 хувьтай үргэлжилж байна
COP17: Хурлын хамгаалалт, зохицуулалтад 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон Өртөө" ашиглалтад орлоо
COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг, шалгалт зохион байгуулж байна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо
COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна