О.Энх-Эрдэнэ Lydian-д ялагдлаа

Moderator
2019/02/21

Дэлхийн шүүгчдийг алмайруулж чадсан Монгол авьяастан  "Авьяаслаг монголчууд" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ  Америкийн CBS телевизээс зохион байгуулж буй "The world’s best” шоуны хоёрдугаар шатанд шилдэг 13 оролцогчийн нэгээр шалгарч, хамгийн хүчтэй оролцогчдын нэгээр нэрлэгдэж байв. Саяхан тус шоу нэвтрүүлгийн дараагийн шатны шалгаруулалт явагдаж О.Энх-Эрдэнэ Энэтхэгийн дуучин Лидиантай өрсөлдсөн боловч О.Энх-Эрдэнэ 10 онооны зөрүүгээр ялагдлаа. Дашрамд дуулгахад тус шоунд хүчтэй хоолойгоороо дэлхийд танигдсан "super star" Димаш оролцож буй. Урьдчилсан таамгаар үзэгчид шоуны ялагчаар Димашийг нэрлэж байна.