Реппер Дандий спортын дэд мастер болжээ

Moderator
2019/02/21

Хайрын дууны реппер гэгдэх Дандийядам өөрийн гэсэн багагүй фэнүүдтэй. Анхлан реппер Gee, TJ, Диссант нартай нэг хамтлаг байгуулж “HOOD” дуугаараа залуусыг байлдан дагуулж, олны танил болж эхэлж байсан түүхтэй. Дандий нь үглэхээс гадна спортын идэвхитэй нэгэн ажээ. Одоогоос 8-9 жилийн өмнөөс хэт холын марафон гүйлтийн төрлөөр  хичээллэж эхэлсэн аж. Түүний тэрхүү хичээл зүтгэлийг нь үнэлэн Биеийн тамир, спортын газраас МУ-ын спортын дэд мастер цол олгожээ.