Өнгөрсөн намраас хойш борооны дараах мөөг шиг дэлгэрч аль байрлал сайтай газар бүхэнд салбараа нээж буй “Сircle K” сүлжээ гоймонгийн газар саяхан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Холл” хэсэгт салбараа байршуулжээ. Үүнд сэтгэл эмзэглэсэн Профессор, багш С.Цогтсайхан “Сургуулийн маань “холл” гоймонгийн газар болж байгаа юм байна. Анагаахын сургууль шүү дээ. Эрүүл хооллолт талаас нь харвал хэр оновчтой шийдэл вэ. Тэгээд ч энэ холлд постерийн үзэсгэлэн, номын худалдаа гэх зэрэг олон эвэнт болдгийг санаж байгаа байлгүй" хэмээн жиргэсэн юм. Гэтэл тус сургуулийн захирлын сэнтийд тухалсан Ж.Цолмон С.Цогтсайхныг ажлаас нь халах тушаал гаргажээ. Түүний энэхүү хууль бус шийдвэр эрүүл мэндийн салбарт зүтгэж яваа мянга мянган багш, ажилчдын эгдүүцлийг төрүүлээд байна. Ардчилсан нийгэмд амьдарч буй хувь хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь монголчууд бидэнд Үндсэн хуулиар олгогдсон эрхэм дээд эрхийн нэг байлтай. Гэтэл тус сургуулийн Био-анагаахын сургуулийн Бичил амь, дархлаа судлалын тэнхимийн профессор С.Цогтсайхан АШУҮИС-ын байранд CIRCLE сүлжээний салбарыг нээх гэж буйд сэтгэл дурамжхан байгаагаа илэрхийлж, жиргэснийх нь төлөө ажлаасаа халагдсан байх юм. Ж.Цолмон юуны тулд “Circle K” гоймонгийн газрыг АШУИС-д нээж, шүүмжилсэн туршлагатай, чадварлаг боловсон хүчнээ ичгүүргүйгээр халах тушаал гаргав. Энэ нь магадгүй Ж.Цолмонг тус сүлжээ гоймонгийн газартай хамааралтай байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна. Хувийш ашиг сонирхолын үүднээс тийм үйлдэл гаргасныг ч үгүйсгэх аргагүй юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ