ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ХХААХҮЯ-ы харьяа ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжийн нэрээр зээл авсан хэмээн буруутгаж, яллагдагчаар татаад буй билээ.
Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзэн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан санал оруулсан ч УИХ-ын гишүүдийн дийлэнх нь зөвшөөрөөгүй юм. Энэ үеэрээ УИХ-ын гишүүд : "Дээрх нэр бүхий УИХ-ын гишүүд мөрдөн шалгах ажиллагаанд огт саад учруулахгүй, өөрсдөө очиж байгаа тул бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх шаардлаггүй" хэмээн тайлбарлаж байв. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Батзориг, Д.Дамба-Очир нар АТГ-т очиж, яллагдагчаар тооцох тогтоолтой танилцаж, гарын үсгээ зурсан байна.
Харин УИХ-ын гишүүн Г.Солтанд АТГ-аас удаа дараа зарлан дуудах хуудас өгсөн боловч "Завгүй байна" гэсэн шалтгаанаар очилгүй, зугтсаар байгаа аж.
SONIN.MN
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ