Оросын 16 дахь зөн билгийн тулааны ялагч Викториа Райдосыг манай уншигчид андахгүй биз ээ. Тэрээр хэд хоногийн өмнө Буриадын нэрт барималч Даш Намдаковын үзэсгэлэнг үзэж, сэтгэдлээ хуваалцсан байна. Даш Намдаков нь “Чингис хаан” барималаараа алдартай нэгэн бөгөөд Цагаан сарын өмнөхөн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орж Монгол түмэндээ илүү танигдсан уран бүтээлч. Дэлхий танигдсан Монгол үндэстэн Даш Намдаковын уран бүтээлийн үзэслэгэнг олон алдартангууд үзсэний нэг нь нэрт зөн билигтэн Викториа Райдос байв. Үзэсгэлэн үзсэн сэтгэгдлээ хуваалцахдаа “Ням гаригийн өглөө сүнсний ид шидийн гайхалтай бэлгийг хүртлээ. Гайхамшиг бол хаа сайгүй байдаг. Өнөөдөр Даш Намдаковын гайхамшигт үзэсгэлэнгийн үеэр Монголын уран зургийн үндэсний өв уламжлал, хоёр дахь амьдралыг бий болгож байгаа мэт. Эдгээрийг урласан уран бүтээлч нь багаасаа бурханы шашинтай уран дарханы гэр бүлд өсж төрсөн хүн. Түүний аав нь чадварлаг модон сийлбэрч бөгөөд Даш Намдаковыг хүүхэд ахуйгаас нь хөдөлмөрийн үр шим, урлахуйн ухаанд суралцуулжээ. Дашийн Хүрэл хөшөө нүүдэлчдийн соёлыг эрхгүй санагдуулж байв. Түүний бүтээлүүд дунд Чингис хаан, дайчид, Амазончууд, монголчуудын морь, шонхор үэрэг бүтээлүүд сүртэй дүнхийнэ. Энэ өдөр Михайловскийн шилтгээн дээр ид шид болж байна гэлтэй санагдсан. Энэ бол урлагийн агуу хүч чадал юм” хэмээжээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ