Хувиараа такси үйлчилгээ эрхэлж, иргэдэд үйлчилсэн жолоочийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай бөгөөд хяналт шалгалтын хүрээнд өнөөдрийн байдлаар нийт зургаан хүнийг торгосон байна. Гэвч хувиараа такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн /2019.02.20/ хуралдаанаараа цуцалжээ. Тодруулбал, Автотээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, “Такси үйлчилгээ Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын мөрдөлтөд хяналт тавьж, хууль бусаар дуудлагын такси үйлчилгээ эрхлэгчдэд хяналт, шалгалт хийх ажлыг Нийслэлийн тээврийн газраас хийж буй. Энэ хүрээнд энэхүү торгуулийн арга хэмжээг авч байсан юм.
Зөрчлийн тухай хуулийн 14.6-12 дахь хэсэгт зааснаар нэг аж ахуй нэгж, байгууллагыг нэг сая төгрөг, иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай байсан юм. Тиймээс энэхүү шийдвэрийг албан ёсоор цуцалж, хувиараа такси үйлчилгээ эрхэлж буй иргэдийн торгохгүй байхаар болжээ.
Такси үйлчилгээ эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй 10 аж ахуй нэгжийн 575 тээврийн хэрэгсэл үйлчилдэг аж.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ