Cүүлийн үед Монгол улс Баялгийн сан байгуулах талаар ихээхэн яригдах болсон. Байгалийн баялгийн сан байгуулж амжилттай ажиллуулж байгаа орон гэвэл Норвеги улсын жишигийг хэрэгжүүлэхээр яригдаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Монголбанкны дэргэдэх эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал, эдийн засагч С.Дэмбэрэл өөрийн байр сууриа илэрхийллээ.
-Монгол Улс хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх л бодлого явуулах ёстой. Байгалийн баялгийг ард түмэнд зөв хуваарилах аргыг дэлхийн улс орнууд хайсаар ирсэн. Үүнээс боломжит модель нь Норвегийн баялгийн сан гэж ярьдаг. Баялгийн санг байгуулахад маш олон нөхцөл шаардагддаг. Манай улс уул уурхайн засаглалаа сайжруулж, уул уурхайн гэрээнүүдийн ил тод байдлыг хангахгүйгээр ийм байдлаар хэзээ ч “Баялгийн сан” байгуулах боломжгүй. Энэ нь эргээд л үр ашиггүй болж хувирч мөнгө хувааж идэх ЖДҮ-шиг сан болгох вий гэсэн болгоомжлол байна. Уул уурхайн засаглал макро эдийн засгийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь гэж үзэх ёстой. Өнөөдөр гэтэл Уул уурхайн ассоциац гэж байгууллага нь дуугарахаа больсон.
Судалгаануудаас харахад, бизнесийн хөрөнгө оруулалтын орчин нь сайжирсан зүйл огт байхгүй. Монгол Улсаас оюун ухаан дайжих төдийгүй хөрөнгө оруулалт дайжих үйл явцыг зогсоохгүй байна. Энэ талаас нь бодох ёстой. Эдийн засаг нь хөгжих хэрээр засаглалын институц нь дагаад хөгждөг гэсэн ойлголтын талаар судалгаанууд болон эдийн засгийн орчин үеийн онолуудын гол үзэл баримтлалд засаглалын институтийнхээ чанарыг сайжруулснаар эдийн засгийн өсөлт тогтвортой, хүртээмж нь өндөр болно гэж үздэг. Нийгмийн 30 хувь нь ядууралтай, дундаж анги нь нийгмээ хөтлөх үүргээ хараахан гүйцэтгэж чадаагүй, иргэд нь төрөө хянаж чаддаггүй, төрийн оролцоо нь үр ашиг муутай ийм улсад Норвегийн сан байгуулна гэж ярьж болохгүй" гэсэн байна
124-р сургуулийн гадна талд авто зам, явган замын ажил 75 хувьтай үргэлжилж байна
COP17: Хурлын хамгаалалт, зохицуулалтад 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон Өртөө" ашиглалтад орлоо
COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг, шалгалт зохион байгуулж байна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо
COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна