Нийслэлийн Тээврийн газар нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 90 дүгээр тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”, “Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ хийх журам”-уудын хэрэгжилтийг нийслэлийн нутаг дэвсгэрт хангуулан ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотод авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад авто үйлчилгээний A, B, C хүрээний ангилал тогтоох ажлыг зохион байгуулж байна.
Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагад ангилал тогтоож, нэгдсэн цахим мэдээллийн санд бүртгэснээр иргэд автомашин худалдан авахдаа тухайн автомашины талаарх бүрэн мэдээллийг авах, цахимаар урьдчилан захиалга өгөх боломжтой болно. Мөн тухайн авто үйлчилгээний байгууллага нь өөрийн хийсэн засвар үйлчилгээндээ баталгаа гаргах боломжтой юм.
2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр авто засварын үйлчилгээ эрхлэгч “Буянт-Оюу” ХХК-ийн UB авто засварын газрын төлөөлөл Нийслэлийн Тээврийн газраас “Ангиллын гэрчилгээ”-гээ гардан авлаа.
.jpg)
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ