Улаанбаатар хот даргагүй хоёр сарыг үдлээ. 2019.01.16-ны өдөр хуралдаж төлөөлөгчдийн олонхийн саналаар С.Мөнхчулууныг Хотын даргад дэмжсэн.
Үүнээс долоо хоногийн дараа буюу 2019.01.24-ны өдөр С.Мөнхчулууныг батламжлуулах бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг сар орчим хүлээлгэсний эцэст С.Мөнхчулууныг “БАТЛАМЖЛАХГҮЙ” гэх элдэв тайлбаргүй маш товчхон хариу бичгийг өнгөрсөн баасан гаригт /2019.02.15/ НИТХ рүү хүргүүлэв.
Одоо НИТХ-ын Тэргүүлэгчид 15 хоногийн дотор хуралдаж Хотын даргад нэр дэвшигчийг дахин тодруулж, тодруулсан хүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор шууд батламжилна, буцаах эрхгүй.
Хотын даргын энэ удаагийн өрсөлдөөнд хэн нэрээ дэвшүүлэх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Тэгвэл НИТХ-ын дарга С.Амарсайхан, төлөөлөгч С.Мөнхчулуун нар дахин өрсөлдөнө гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байна.
С.Амарсайханы хувьд Хотын даргын өрсөлдөөнд дахин хүч үзэхээр намын удирдлагуудтайгаа ярилцаж тохирсон гэх мэдээлэл байна. Харин С.Мөнхчулуун ялагдсан хүн дахин өрсөлдөж байхад ялсан нь яагаад өрсөлдөхгүй байх юм гэх байр, суурьтай байгаа сурагтай.
. НИТХ-ын дарга С.Амарсайхан ч уулзалтуудыг маш эрчимтэй хийж байгаа сураг байна. Хотын даргыг сонгох өмнөх өрсөлдөөнд С.Амарсайхан таван хүний саналаар ялагдсан. Харин одоо гурван төлөөлөгчийг л өөртөө урвуулж чадвал ялалт байгуулах юм /НИТХ 43 төлөөлөгчтэй/. Одоо С.Мөнхчулуун дахин ялалт байгуулвал Хотын даргад шууд томилогдох хуулийн заалттай.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөө, маргаашгүй НИТХ хуралдаж Тэргүүлэгчдийн хуралдааны товыг зарлаж магадгүй аж.
124-р сургуулийн гадна талд авто зам, явган замын ажил 75 хувьтай үргэлжилж байна
COP17: Хурлын хамгаалалт, зохицуулалтад 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон Өртөө" ашиглалтад орлоо
COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг, шалгалт зохион байгуулж байна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо
COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна