Монголын толгой баячуудын нэг, хурдан морины хорхойтон “Макс” Д.Ганбаатар “Ramada” зочид буудлынхаа газрыг ҮЭХ-оос хивсэнцэрээр бартердаж авсан ажээ. Ийн авсан газар өдгөө түүний барьсан 15 давхар зочид буудал сүндэрлэж байна. Хотын А зэрэглэлийн бүсэд байрлах уг газар дуудлага худалдаагаар 5 тэрбумаар дуудагдах үнэлгээтэй газрыг МҮЭХолбооны удирдлага МАКС группт 500 сая төгрөгөөр зарж түүнийгээ ч авж чадалгүй мөнгөнийхөө оронд хивсэнцэр авсан нь хэн бүхний инээдийг бармаар. Тэрхүү авсан хивсэнцэрээ “Альфа” зочид буудалдаа дэвссэн гэх мэдээлэл байдаг. Мөн Сүхбаатарын талбайн хажууд төв оффисын хажуу дахь газрыг ХХБанк, Б.Хурц, Ц.Элбэгдорж нар аваад 16 давхар оффисийн барилга барьсан гэдэг. Уг нь МҮЭ-ийн холбоо асар их хөрөнгөтэй газар байсан. Зах зээлийн эхэн үед гэхэд тэтгэвэр, тэтгэмж тавьдаг, төв талбайг тойрсон хоёр ч оффистой, спорт заалтай, уулын ам болгонд шахуу нийт 130 гаруй зуслантай, аймаг бүрт сувилалтай, хүнсний ногооны өргөн уудам талбайтай, 20 гаруй тэрбумын хөрөнгөтэй, 650 сая гаруй бэлэн мөнгөтэй, 350 гаруй машинтай, мал сүрэг баялагтай байсан. Гэвч үе, үеийн дарга нар нь дээр дурьдсан хөрөнгүүдийг үрж, зараад дуусгаж байгаа гэлцдэг. МҮЭСТӨ-ний хажуу дахь 700м2 газрыг хивсэнцэрээр сольчихсон удирдлагуудыг алтаа гуулиар сольсон гэхээс өөр юу гэх билээ. Энэ талаар МҮЭХолбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар би өмч хөрөнгө, өр ширээ сайн мэдэхгүй, дэд ерөнхйилөгч С.Эрдэнэбат мэднэ гэж өөрөөсөө зайлуулж сууна. Макс-ын Д.Ганбаатарыг гуулийг алт болгодог сэргэлэн гэх үү, луйварчин гэх үү...
124-р сургуулийн гадна талд авто зам, явган замын ажил 75 хувьтай үргэлжилж байна
COP17: Хурлын хамгаалалт, зохицуулалтад 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон Өртөө" ашиглалтад орлоо
COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг, шалгалт зохион байгуулж байна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо
COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна