Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгосон. Ингэснээр 100 мянга орчим хүний цалин хөлс 33,3 хувиар нэмэгджээ. Харин 2020 оноос энэ хэмжээг нэмэгдүүлж, 420 мянган төгрөг болгоно гэж өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзах үеэрээ тодотголоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөгт хүргэснээр цагийн хөлсний хэмжээ 2500 төгрөг буюу 1 ам.долларт хүрч байгаа юм.
Монгол Улс хоёр жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмдэг. Харин одоогийн төлөвлөгөөгөөр бол нэг жил тутамд нэмэхээр болж байгаа юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ