Долоо хоног бүрийн лхагва гарагийн 08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн /2019.02.13/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Яг одоо Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр томилогдсон сайд нарт тэмдгийг нь гардуулж өглөө.

Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт Засгийн газрын сайдын тэмдгийг нь гардуулж өгсөн юм.

Харин Соёлын биет бус өв, чулуун соёлын өвийн талаар 09.20 цагт Төрийн ордонд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийнэ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ