Сошиал орчин буюу олон нийтийн мэдээллийн нэгэн эх сурвалж болох твиттэр хуудаснаа Хууль зүйн сайд, УЕП асан Д.Дорлигжавтай холбоотой ийм үнэн, худал нь үл мэдэгдэх нэгэн мэдээлэл тархаж байна. Тухайлбал “Ардын жиргээч” гэх хаяг бүхий твиттэр хэрэглэгч Алтан Дорнод монгол ХХК-ын захирлыг дарамтлан 9 сая доллар авсан гэх хэрэгт шалгагдаж буй Д.Дорлигжавыг УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайханаас 8 сая доллар, Моннис группын захирал Чулуунбаатараас 5 сая доллар, Ажнай группээс 10 сая доллар, Дорноговийн Сүрэнгийн хүү Монхоо гэгчийг 7 хоног шоронд суулгаад 10 сая доллар авсан. Энэ мөнгөн дээр Т.Ганболдын 9 сая долларыг нэмэх юм бол 42 сая доллар буюу монгол мөнгөөр 120 тэрбум төгрөг болно хэмээн дурдагдсан байна.
Цагаан сарын өмнөхөн батлан даалтаар суллагдсан Д.Дорлигжав дээрх мэдээнд тайлбар өгөх биз ээ. Юу хэмээн тайлбарлахыг ард, түмэн хүлээж байна.
124-р сургуулийн гадна талд авто зам, явган замын ажил 75 хувьтай үргэлжилж байна
COP17: Хурлын хамгаалалт, зохицуулалтад 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон Өртөө" ашиглалтад орлоо
COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг, шалгалт зохион байгуулж байна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо
COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна