Hэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан цэрэг сумтай буугаа үүрэн оргосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг эрэн хайх ажиллагааны үеэр ОХУ-ын хил давсан болох нь тогтоогдсон юм. Тэгвэл өнөөдөр эх сурвалжийн мэдээлж буйгаар цэрэг эр хил даван явж байхдаа ОХУ-ын хилчдэд баригдаж, энэ үедээ өөрийн амийг егүүтгэсэн гэх мэдээлэл байна.Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад: “ОХУ-ын нутаг дэвсгэрт шалгаж байгаа учраас манайхаас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариу өгөв. Мөн 0311-р ангийн Штабын даргаас лавлахад “мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээлээ. Харин Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Оросын нутаг дэвсгэрт гарсан хэрэг учраас Оросын хуулийн байгууллага шалгана" гэсэн мэдээллийг өглөө.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ