Тэртээх 1990-ээд оны үеэс рок, попын урлагт өдийг хүртэл гялалзаж буй Т.Ариунаагүйгээр Монголын рок, попын хөгжлийг өгүүлж болшгүй бизээ. Тиймдээ ч тэр өнөөдөр урлаг соёл, улс төр, бизнесийн салбарын аль, алинд нь нэр хүндтэй нэгэн. Тухайлбал өнгөрсөн онд болсон түүний 51 насны төрсөн өдрөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Яруу найрагч Ц.Хулан, Дуучин Т.Дэлгэрмөрөн, сэтгүүлч Б.Мөнхбаясгалан, Боловсролын сайд асан Ц.Цогзолмаа гэх мэт салбар, салбарын хүндтэй хүмүүс очиж байсан юм. Т.Ариунаа нь хэдий 50 нас давсан ч насныаасаа залуу гал цогтой, дайчин хатагтай гэдэгтэй хэн ч магахгүй биз ээ. Тэр ямар нэг тогтсон стил, имиджд баригддагүй зантай. Тэрээр тайзан дээр даашинзтай пүүз хослуулан өмсөж бүжиглан дуулж ч байсан удаа бий. Уншигч та даашинзны доор өндөр өсгийт л гэж сонсож байсан болохоос пүүз гэж төсөөлөхгүй байгаа биз. Т.Ариунаа гавьяат тийм л классик гэмээр стилтэй бүсгүй. Хаана, юу ч өмсөж мэднэ шүү. Тэрээр саяхан өөрийн цахим хуудаснаа Монгол дээлийн орчин үеийн загвартай хослуулан урласан дээлийн хамт пүүз өмссөн зургаа байршуулсан нь дагагч олонд нь ихэд таалагджээ.
Хайгуулын ажлыг эсэргүүцэгч Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно